Энэ оны ХI сарын 22-24-ны өдрүүдэд Азербайжан улсын нийслэл Баку хотын Спорт-олимпийн “Сархадчи” төвд Г.Алиевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн “Голден Гран-При” олон улсын уламжлалт тэмцээн гурван төрлөөр болно.
Зургаа дахь удаагаа болж байгаа энэхүү олон улсын тэмцээнд 35 орны гурван зуу гаруй бөхчүүд уригджээ. Энэ тэмцээнд энэ жилийн ДАШТ, энэ жилийн тивүүдийн аварга шалгаруулах тэмцээн, энэ жил болсон “Гран-При” цуврал тэмцээнд медаль хүртсэн бөхчүүдийг нэр заан урьсан байна. Манай улсаас эмэгтэй баг уригджээ.
Жин тус бүрт түрүүлсэн бөхөд 10 мянга, түүнээс 2 мянгыг нь дасгалжуулагчид нь, мөнгөн медаль хүртсэн бөхөд 5 мянга, хүрэл медаль хүртсэн бөхөд 2 мянган ам.долларын урамшуулал олгох юм байна.
Жич: өнгөрсөн жилийн тэмцээнд Гавьяат тамирчин О.Бурмаа хүрэл медаль хүртжээ.
Тус тэмцээнд оролцох манай багийн бүрэлдэхүүнийг дор танилцууулж байна.
Багийн ахлагч
Долгорсүрэнгийн Дагвадорж, МЧБХ-ны ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин
Шүүгч
Баатарын Төмөрбаатар, олимпийн зэрэглэлийн шүүгч, МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга
Эмэгтэй баг
48 кг
олон улсын хэмжээний мастер Эрдэнэсүхийн Нарангэрэл
“Хангарьд” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин
51 кг
Эрхэмбаярын Даваачимэг, олон улсын хэмжээний мастер,”Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин,залуучуудын дэлхийн аварга
Эрдэнэчимэгийн Сумьяа, олон улсын хэмжээний мастер, “Замчин” спорт клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний мөнгөн медальт
55 кг
Сүндэвийн Бямбацэрэн, олон улсын хэмжээний мастер, ”Аврагч” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин
59 кг
Тунгалагийн Мөнхтуяа, олон улсын хэмжээний мастер, “Хангарьд” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний хошой хүрэл медальт
63 кг
Соронзонболдын Батцэцэг, Гавьяат тамирчин, “Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, Олимпийн хүрэл медальт, ДАШТ-ний алт, мөнгөн медальт,
Универсиад наадмын аварга
67 кг
Очирбатын Насанбурмаа, Гавьяат тамирчин, “Хүч” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний гурван хүрэл медальт, Ази тивийн аварга
Олон улсын хэмжээний мастер Шархүүгийн Түмэнцэцэг “Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин
72 кг
Очирбатын Бурмаа, Гавьяат тамирчин, “Хүч” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт
Бадрахын Одончимэг, олон улсын хэмжээний мастер, ”Алдар” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин,
ДАШТ-ний хүрэл медальт
Эрэгтэй
60 кг
Энхсайханы Ням-Очир, олон улсын хэмжээний мастер,
”Хилчин” спорт хороо
Дасгалжуулагчид
Буяндэлгэрийн Батбаяр
Эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч
Зэвэгийн Дүвчин
Эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч
Тэмцээний хуваарь
ХI сарын 23. Бямба гариг
10.00-14.00
эмэгтэй 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг-ын жингүүдийн
урьдчилсан болон дагах барилдаан
17.00-19.00
эмэгтэй 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг-ын жингүүдийн
медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслол
ХI сарын 24. Ням гариг
10.00-14.00
эрэгтэй 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг-ын жингүүдийн
урьдчилсан болон дагах барилдаан
17.00-19.00
эрэгтэй 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг-ын жингүүдийн
медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслол
МЧБХ, Д.Өлгийсайхан