ХӨСҮТ: 47,110 хүнд шинжилгээ хийхэд 58 хүнд (сovid-19) халдвар илэрлээ

ЭМЯ-наас коронавируст (COVID-19) халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“2021 оны хоёрдугаар сарын 18-ний өдөр 47,110 хүнд шинжилгээ хийхэд 58 хүнд сovid-19 халдвар илэрлээ.

Эдгээр тохиолдлын 10 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын хүрээнд илрүүлсэн. Энэ 10 хүний хоёр нь эхний шинжилгээгээр илэрсэн бол бусад 8 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал байна. 48 тохиолдол нь өмнө батлагдсан тохиолдлын анхны ба давтан шинжилгээнээс илэрсэн.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын хүрээнд 253,617 хүнийг шинжилгээнд хамруулж, нийт 47 халдварын батлагдсан тохиолдол илэрлээ. 47 тохиолдлын 20 нь шинжилгээний явцад илэрсэн бол 27 нь тэдгээр батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүс юм.

Батлагдсан тохиолдлын байршлуудыг танилцуулбал:

БГД-ийн 3, 12, 25 дугаар хороо

БЗД-ийн 26 дугаар хороо

СБД-ийн 18 дугаар хороо

СХД-ийн 6, 7, 18, 31, 39 дүгээр хороо

ХУД-ийн 2, 4 дүгээр хороо

ЧД-ийн 2, 6, 12 дугаар хороо

Ойрын хавьтлаас илэрсэн тохиолдлын байршил:

БГД-ийн 3,12, 25 дугаар хороо

СХД-ийн 31,39 дугаар хороо

ХУД-ийн 2,5,18,19 дугаар хороо

ЧД-ийн 12-р хороонд тус тус бүртгэгдсэн” гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …