С.Амарсайхан:Вакцинжуулалтыг хоёрдугаар улиралд багтаан бүрэн хийж дуусгана

Энэтхэгийн Засгийн газраас Монгол Улсад буцалтгүй тусламжаар олгож буй 150 мянган тун   AstraZeneca  вакцин ирлээ.

Оксфордын AstraZeneca вакцины эхний татан авалтыг МИАТ-ийн агаарын хөлгөөр тээвэрлэжээ. Уг онгоц 06.40 цагийн орчимд Буянт-Ухаа олон улсын нисэх онгоцны буудалд газардав.

Вакциныг хүлээн авах үеэр Шадар сайд С.Амарсайхан “БНЭУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар илгээж байгаа вакциныг хүлээж авсандаа баяртай байна.

Вакцины эхний ээлжийг өнөөдөр өглөө татан авлаа. ДЭМБ-ын бүртгэсэн AstraZeneca  вакцин ирлээ. Бид цаашид үргэлжлүүлээд Pfizer вакциныг оруулж ирнэ. Ер нь нийт дөрвөн вакциныг Монголд авч ирнэ. Вакцинжуулалтыг хоёрдугаар улиралд багтаан бүрэн хийж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байна.” гэлээ.

Вакцинжуулалтыг маргааш эхлүүлэх бөгөөд эхний тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэнэ гэдгээ мэдэгдээд байгаа.

Эхний ээлжинд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчид, өндөр настан, суурь өвчтэй хүмүүсийг вакцинд хамруулахаар төлөвлөж байгаа тухай ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма хэлж байсан юм.

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …