Ц.Ганзориг:Вакциныг сайн дурын үндсэн дээр хийлгэнэ

Манай улс коронавирусийн эсрэг вакцин хийлгээгүй иргэдийн зорчих эрхийг хязгаарлах шийдвэр гаргах уу. Сайн дурын үндсэн дээр вакцин хийлгээгүй иргэдийн эрхийг хаах, боох асуудал байхгүй гэж үзэж болох уу?” гэсэн сэтгүүлчийн асуултад Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг дараах хариултыг өгөв.

Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг“Вакцин хийлгээгүй иргэдийн зорчих болон бусад эрхийг нь хязгаарлах тухай Засгийн газар, УОК-ын зүгээс ямар ч асуудал хөндөөгүй гэдгийг хэлье. Тийм зүйл байхгүй. Вакциныг сайн дурын үндсэн дээр хийлгэнэ. Иргэдийг вакцин тариул гэж албадаж болохгүй гэдгийг ч Ерөнхий сайд Засгийн газрын хуралдааны үеэр хэлсэн.

Хэдийгээр дархлаажуулалт үндэсний ажил боловч иргэдийг заавал хийлгэх ёстой гэж албадахгүй. Тэр ч утгаараа вакциныг сонголттой байлгах зарчмыг баримталж байгаа” гэлээ.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …