Өнөөдөр болох үйл явдлууд

  • Сочи-2014 цагаан олимпийн наадамд зориулсан хүүхдийн гар зургийн уралдааны шагнал гардуулах ёслол 11:00 цагт  РЦНК-д эхэлнэ. Уг арга хэмжээг  МҮОХ, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Сүхбаатар дүүргийн Олимпийн зөвлөл хамтран зохион байгуулж буй юм.
  • ШӨХТГ-ын хурлын зааланд 11:00 цагаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулийн хууль зөрчсөн эсэх талаарх дүгнэлт гарсан тухай болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хуралтай.
  • Монголын аялал жуулчлалын салбарт хэлний мэдлэг болон бусад чиглэлээр ажиллах, хамтарч үйл ажиллагаа явуулах сонирхолтой оюутан залуус, албан байгууллагын, хувь хүмүүст зориулсан нээлттэй өдөрлөг өнөөдөр болно.
  •  12:00 цагт Хөдөлмөрийн яамнаас “Сум хөгжүүлэх сан”-гийн хэрэгжилтийн талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хурал Хөдөлмөрийн яамны хурлын танхимд болно.
  •  “Соёл ба хөгжил” соёлын чуулганы хүрээнд нийслэл, аймаг орон нутгийн театр чуулгын нээлттэй өдөрлөг өнөөдөр СУИС-ийн төв байранд болно.
  •  Хөдөө аж ахуйн их сургууль дээр 10:00 цагт 1000 оюутныг хөдөө орон нутагт илгээлтээр үдэх ёслол болно.
  •  “MН ньюс” мэдээллийн төвд 12:30 цагт Kush Oyuka нарын “Say It Now” тоглолтын хэвлэлийн бага хуралтай
  •  Оюуны өмч ба арбитр сэдэвтэй олон улсын семинар Солонгосын хөрөнгө оруулалттай Хандонг Хууль зүйнсургуульд өнөөдөр, маргааш болно
  •  Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн холбооны Ерөнхий зөвлөлийн ээлжит V хуралдаан өнөөдөр болно.
  •  14 настай Ариунтунгалаг охинд зориулсан “Гэгээн мөрөөдөл” хандивын тоглолт өнөөдөр 17:00 цагаас UB palace-д эхэлнэ. Тасалбарыг 1617 үнэгүй хүргэж өгч байгаа юм байна.

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлнэ

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Улаанбаатар хотын хөгжлийн зарим мега төслийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “2026 …