“Уран” -ны тухай мэдээлэл

1353889989Эх  оронд маань цөмийн  хог хаягдалыг булах байршуулах тухай асуудал олны анхаарлыг татаж эхлэлээ. Тэгвэл цөмийн энергийн үйлдвэрлэлийн гол түүхий эд болох  ураны талаарх http://wikipedia.org  цахим нэвтэрхий толь дэхь мэдээлэл тайлбарыг хүргэж байна.

Уран нь цацраг идэвхт элемент бөгөөд байгальд баяжигдсан байдлаар цөөн тооны газарт орд үүсгэн тохиолддог. Энэ нь газрын гүний устай холбоотой, мөн газрын гадаргууд сэвсгэр хурдаст гадаргуугийн устай холбоотой (гадаргуугийн процесстой холбоотой тунаж ) болон магмын – гидротермаль, метаморф – гидротермаль, диагенетик – гидротермаль зэрэг зөөврийн болон хуримтлагдан тунах нөхцөлүүдэд уулын чулуулагт үүсдэг байна. Эдгээр процессууд нь их төлөв ямар нэг уусмалтай холбоотой үүсэж байгаа нь байгаль дахь уран усанд сайн уусдаг болохыг харуулж байна. Ураны хуримтлал үүсэх процессууд нь тодорхой орчин нөхцөлүүд болон ураны эх сурвалжуудыг шаарддаг билээ.

Уран болон байгалийн цацрагжилт нь хаа сайгүй тохиолдох түгээмэл зүйл юм. Ураны Кларк нь (дэлхий царцдас эзлэх хувь) А.П.Виноградовийнхаар 2,6*10-4%.

Гэвч ураны үйлдвэрийн ач холбогдолтой хуримтлал буюу ураны ордын 15 орчим л төрөл бий. Үүнээс элсэн чулууны төрлийн орд, кварцын хайрга бүхий конгломератын төрлийн ураны орд, вулканитад агуулагдах ураны ордууд нь Монгол оронд тогтоогдох хэтийн төлөвтэй байдаг байна.

1789 онд өнөөгийн Чех улсын нутагт орших Joachims хэмээх мөнгөний уурхайд Германы химич Мартин Клапрот (М.Г.Клапротом) нь ураныг анх нээсэн байна. 1896 онд Францын хими-физикч Склодовска-Сурае (А.Беккерель 1896 он) нь ураны цацраг идэвхт шинж чанартай болохыг илрүүлсэн ажээ.

Ураны хольцгүй хэлбэр нь мөнгөлөг өнгөтэй, уран нь хар тугалгаас бараг хоёр (1.7) дахин хүнд металл юм. Түүний атомын дугаар нь 92, энэ нь байгальд тохиолдох хүнд элемент болдог. Байгальд ураны атомын хэд хэдэн изотопууд оршин тогтох төдийгүй гол төлөв уран-238, уран-235, болон маш бага хэмжээгээр уран-234 изотоп байна. (изотопууд нь элементийн цөм дахь протоны тоон нь ижил боловч нейтроны тоогоор ялгаатай). Байгалийн ураны ердийн дээжид, хамгийн их хувийг (ураны нийт массын 99.27%) бүрдүүлэн тогтох изотоп нь уран-238 юм. Уран-235 изотоп нь нийт массын ойролцоогоор 0.72%-ийг бүрдүүлдэг ба маш бага хувийг (нийт массын 0.0055%) уран-234 изотоп эзэлдэг. Уран торийгийн 350 гаруй эрдэс байдаг ба сүүлийн үеийн судалгаагаар ураны 88.15% (уранинит)-аас 0.01% (stornesite-Y) хүртэл агуулгатай ураны нийт 249н эрдэс бий гэж тэмдэглэсэн байна.

Уран бол маш хортой химийн бодисын ангилалд багтдаг. Мөн цацрагаар шарахаас гадна биологийн хувьд бөөр дотор эрхтэнд хор нөлөөтэй хүнд металл  юм. Хүний үр хөврөл  зулбах, ургийн гажиг бий болоход  нөлөөлдөг бодисын ангилалд  багтдаг.  Мөн ундны усанд ураны хэмжээг нэг литрт 15 микрограммаас дээшгүй байх ёстой гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зааж өгчээ. Нялх хүүхдийн хоол бэлтгэхэд зориулсан тусгай усанд ураны орц 0,2 микрограммаас доош байж хүүхдийн хоолны ус гэдэг шошго авдаг юм байна.

А.Тамир

Ugluu-logo17

 

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …