Жүжигчин Ж.Амарзаяа “Алтан гадас” одон хүртлээ

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ж.Амарзаяа өнөөдөр /2021.03.01/ Алтан гадас одонгоор энгэрээ мялаажээ. Түүнийг хөгжмийн нэрт удирдаач, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Жамсранжавын охин гэдгээр нь хүмүүс мэднэ.

Өдгөө тэрбээр “Black box” театрын жүжигчин, “G еntertainment” студийн найруулагчаар ажиллаж байгаа бөгөөд сүүлд Фантастик Продакшны “37 дугаар Точка” олон ангит кинонд Долгорын дүрийг бүтээсэн нь олны талархлыг ихэд хүлээсэн юм.

Жүжигчин Ж.Амарзаяа “Уулын хөх сүүдэр”, “Ертөнцийн сүүлчийн чулуу” зэрэг хэд, хэдэн дэлгэцийн бүтээлд дүрээ үлдээснээрээ үзэгчдийн танил билээ.

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …