Сансарт цойлсон монгол хүү Жүгдэрдэмидийн Гүррагчаа

УУЛЫН ТУХАЙ ДУУЛАЛ БУЮУ ЭХЛЭЛ

Монгол эх орны баруунаа чиглэх замд явах зуур хойд зүгт тулганаа бадрах гал шиг өөдөө дүрэлзсэн нэг сүрлэг уулс хараа булаадаг. Энэ бол Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт оршдог Хөгнөхан хэмээх сайхан хангай юм. Бараа нь харагдаж эхэлснээсээ хойш аяны замд дагаад байх шиг тэр уулыг ажих зуур тэр зүгийн цэнхэр салхи эрт урьдын түүх домог чихэнд шивнэх шиг болдог.Тэр нутагт төрсөн хүмүүний хувь заяа үйлс нь дэгжиж байдаг болов уу гэсэн эргэцүүлэл бас төрдөг. Яагаад гэвэл энэ уулнаа төрсөн нэг хүмүүнтэй надаас эхлээд Монголын ард түмэн цаашлаад тив дэлхийнхэн танил болсон байдаг юм шүү дээ. Энэ хүн бол Монгол Улс, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч, хошууч генерал, төр, нийгмийн нэртэй зүтгэлтэн Жүгдэрдэмидийн Гүррагчаа. Гавьяат үйлс бүтээсэн, нэр төртэй яваа сайхан хүний тухай бичихэд үзэг хүртэл хурдалдаг юм шиг. Энэ нь сэтгүүлч мэргэжлийн маань “өвчин” буюу сэтгэлийн хөөрөл байх л даа.Ургамал ногоо нь хавар эртээ үндэс түрэн тэнгэрээс хур царайчлахгүйгээр ургаж дэлгэрдэг тэр араншин энэ л нутгийнхны зан төрхтэй төстэй гэж болохыг Ж.Гүррагчаа гэдэг эрхмээс олж харсан гэж ч болох болов уу. Цаг цагийн салхинд бүхний нас хугацаа хийгээд хорвоогийн алив юмс хуу хамагдан одох буюу өөрчлөгдөж байдаг. Тэгвэл хэлбэр дүрсээ хэзээ ч өөрчлөхгүй ханхайх тэр сайхан хангайн үрчлээт магнай болсон нөмөр дулаан Рашаантын бууцнаа Ж.Гүррагчаа мэндэлсэн юм.Ургамал ногоо нь хавар эртээ үндэс түрэн тэнгэрээс хур царайчлахгүйгээр ургаж дэлгэрдэг тэр араншин энэ л нутгийнхны зан төрхтэй төстэй гэж болохыг Ж.Гүррагчаа гэдэг эрхмээс олж харсан гэж ч болох болов уу.

Тэндээсээ хожмоо задгай сансарт дүүлж ямар ч манан буданд царайгаа нуулгүй алсын алсаас дүнхийн харагдах Хөгнөхан уул шигээ мөнх хэзээ ч мартагдахгүй гавьяат үйлсийн эзэн болсон түүний түүхэн ховорхон олдох хувь заяа нь эхэлсэн байдаг. Уулс бол мөнхийн настай гэдэг. Дэлхий хэдэн настай вэ. Тэр нас уулынх гэхээр дэлхийн насыг тээж ирсэн байж таарах. Бүр хүмүүн биднийг бүтээгдэхээс өмнө л дөө уул бий болжээ.

Гэхдээ Хөгнөхан гэдэг нэр шинэвтэр юм. Шинэ ч гэж дээ. Домог түүхээр амилсан нэр байх нь. Нэг сонин түүхийг Ж.Гүррагчаа баатар ярьдаг юм билээ. Тэртээ онд буюу Манжийн үед Галдан-бошигт хаан энэ ууланд нэг томоохон хийд байдаг гэж дуулаад олохыг санаархсан ч тийм амар олоогүй гэдэг. Яагаад гэвэл хийдийн лам нар, иргэд нь нохдынхоо амыг боож хийдийнхээ оройн алтан ганжрыг навтас эсгийгээр далдлан хаагаад ямар ч чимээ анир, ор бараагүй байлгаж чадсан учир нэг хэсэгтээ олсонгүй л дээ.

Гэтэл нутгийнхан гэнэдэж дайн тулааны хөл холдлоо гэж эндүүрэн ганжрынхаа нуувчийг тайлчхаж. Түүнийг нь Галдан-бошигтынхон Номгон уулнаас харж хийдийг олоод лам нарыг нь бүгдийг нь хурга шиг хөгнөж байгаад толгойг нь авсан гэдэг юм. Энэ домгоос үүдээд Хөгнөхан гэдэг нэр бий болсон гэж. Уг домгийг сонсохуйд Монголын нэгэн үеийн түүх энэ уулнаа шингэж үлдэж дээ гэж болох мэтээ. Тиймийн учир Хөгнөхан уул байгаагүй бол тэндхийн зан сайтай өвгөд эмгэд буян хишгээ үлдээгээгүй бол тэр уулын хүү Ж.Гүррагчаа гэж хурдан морины унаач хүүхэд байгаагүй бол Монголоос сансарт нисэх өөр хүн байсан юм гэж үү.

Түүний сансарт цойлсон онцгой хувь заяаг нутгийн буурал уул нь түшсэн гэж ч болно. Ж.Гүррагчаа баатар ч тэгж бодож тэр сайхан хангайдаа залбирч явдаг байгаа юм. Бөх хүнийг хаа нэгтэй наадамд очиж барилдахад нутгийнх нь уулс  хамт очдог гэсэн үг бий. Энэ утгаар бодох юм бол Ж.Гүррагчаагийн суусан “Союз-39” сансрын хөлгийг дэлхийгээс хөөрөхөд Хөгнөхан уул Казахстаны нутагт очоод тэндхийн уулстай өндөр булаалдаж байсан биз ээ гэж бодогдох. Тийм ч болоод сансрын нисэгч маань ажил албаны өрөөндөө Хөгнөхан уулынхаа зургийг залж эрхэмсэг дүр юуг нь харж сэтгэл оюундаа эрч хүч авч ирсэн ажээ.

Ж.Гүррагчаа бага насаа хөдөөгийн эгэл бор амьдрал дунд үдсэн байдаг. Тэр тусмаа Хөгнөхан уулын Рашаантын бууц, Сүвээгийн өвөлжөө, Бөмбөгөр толгой гээд тэр орчмын хөндий талдаа хонь мал хариулж, хурдан хүлгийн дэлнээ дарцаглаж явсан байдаг. Аав Б.Жүгдэрдэмид нь малч, моринд дуртай төдийгүй уяач нэгэн байжээ. Тиймээс Ж.Гүррагчаа долоон настайдаа анх наадмын морь унасан гэнэ. Дэндэвийн өсгий цагаан хээр гэж нутаг усандаа зартай хурдан морь байх. Түүнтэй л уралдахсан гэж Гүрээ хүү бодох.

Тээр нэгэн жил буюу 1960 оны нэгэн наадам түүний санаанаас гардаггүй гэдэг. Яагаад гэхээр зургаан насанд уралдахдаа нэг түрүүлж хоёр гурван морь нь айрагдсан дэндүү сайхан наадсан ажээ. Аав нь ч хөл нь газар хүрэхгүй баяртай хүү Гүрээ нь ч их хөөрөлтэй явсан гэдэг. Ингэж хурдан хүлгийн нуруун дэрвэж үедээ тэр хожмоо хэн болохоо нэг их төсөөлж явсангүй л дээ. Харин нэг сонин зүүд зүүдэлснээ сүүлд сүрхий зөгнөл байж гэж санадаг ажээ. Өвөө нь их, бага хоёр бор морьтой. Тэдэнд нь Гүррагчаа хүү их хайртай юм байж. Гэтэл нэг удаа өвөө нь бага борыгоо явуулын хүнд унуулаад явуулчхаж.Цэргийн алба надад амьдралын том сургууль болсон төдийгүй ирээдүйг маань тодотгож өгөх луужин болсон юм гэж хэлнэ лээ.

Түүнээс хойших нь Гүрээ хүү нэг сонин зүүд зүүдэлж. Мань хүн дайснуудтай байлдаж байх юм гэнэ. Гэтэл дийлдэхнээ хариугүй. Харин бага морь нь давхиад ирдэг юм. Шуудхан мордоод ухасхийсэн чинь нисээд уул, тал  тээр дор харагдаж байлаа гэх. Энэ зүүд хожмоо намайг сансарт нисэх зөн байсан юмсан уу гэж баатар ярьдаг.

энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …