“Чингис хаан” музейн барилгыг энэ онд ашиглалтад өгөхөөр төлөвлөж байна

Соёлын сайд Ч.Номин Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзав.
Соёлын сайд Ч.Номин Ковид-19 цар тахлын амаргүй нөхцөл байдалд ч соёлын бүтээн байгуулалтын барилгын ажил зохих дэглэмээ баримтлан өрнөж буйг хэлээд, хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн төлөө цаашид нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.
Талууд цаашид соёлын салбарын бүтээн байгуулалтын ажлын явц болон барилгын чанарт онцгой анхаарал хандуулж, хамтран Ажлын хэсэг байгуулах болов.
Соёлын салбарын томоохон бүтээн байгуулалтаас дурдвал “Чингис хаан” хаад язгууртны музей, Үндэсний номын сангийн барилгыг 2021 онд ашиглалтад өгөхөөр төлөвлөж байгаа бол Байгалийн түүхийн музей, Үндэсний археологи, угсаатны музей, лабораторийн барилгын ажил ид өрнөж, Үндэсний их театрын газар чөлөөлөлт 85 хувьтай, Хүүхэлдэйн театр, Хүүхдийн номын сангийн барилгын ажлыг энэ ондоо эхлүүлэхээр төлөвлөөд байна.

Санал болгох мэдээ

Монголын boyband хамтлагууд “Take Off” хамтлагийн “Уучлаач хайрт минь”, “Гүнж” дууг шинэчлэн дуулжээ

“Take Off” хамтлагийн 20 жилийн ой 2024 онд тохиож байна. Тус хамтлагийн уран бүтээлчид ойгоо …