Хүн бүр дөрвөн төрлийн хүнтэй ерөөлөөр учрах боломжтой байдаг гэнэ.
Эхнийх нь Зүрх сэтгэлийн шархыг тань эдгээн аниулагч ачтан
Тийм хүнтэй учрахад цаг , ерөөл хоёр нь зэрэг бүрэлдсэн байдаг гэнэ. Ийм хүмүүс танд тохиолдож буй зовлон бэрхшээлийг хэдийнэ туулаад үзчихсэн, танд хэцүү байдлаас гарахад чинь туслах хүмүүс. Яг л хэн нэгний тус дэмгүйгээр өндийхгүй болоод сөхөрчихсөн байхад гэнэт л гарч ирээд өргөн тэтгэж, ирээдүйн зам мөрийг чинь засч өгөх ачтан юм. Цаг нь болоод учрахаараа та угаасаа зөнгөөрөө танина түүнийг. Итгэж найдаад хамт алхахад их л урт замыг бартаагүй давахад чинь туслах болно.
Дараагийнх нь урд насны ерөөлөөр учрагсад
Нүд ирмэхийн зуур танилцаж дотносоод насан туршдаа нөхөрлөх нэгэн байдаг шүү дээ. Тэд чинь. Магадгүй тэдэнтэй нөхөрлөх, хамт байх нь дандаа амар хялбар байхгүй ч байж мэднэ. Гэвч чиний хамаг л нууцыг мэддэг, чамайг шударгаар шүүмжилдэг, чи бүхнээ итгэж хэлдэг, түүнтэй байхдаа л өөрийнхөөрөө байдаг тэр л хүн чинь. Ихэвчлэн ийм хүмүүстэй амрагийн харилцаатай болохоосоо илүү андын тангарагтай болдог байна. Ийм найз нөхдөө битгий алдаарай, байнга холбоотой байгаарай, сэтгэлийн толийг ч бас өнгөлж зүлгэж байх хэрэгтэй шүү.
Гуравдах төрлийн хүмүүс нь үйлийн үрээр учрагсад
Ерөнхийдөө ийм хүмүүстэй учрах, харилцах зовлонтой байдаг. Тэглээ гээд тэднээс татгалзах хэрэггүй. Харин тэднээс өөрийгөө олж харах хэрэгтэй. Тэдний гаргаж буй төвөгшөөм авир бүхэн нь өөрийн чинь нууж далдлах, үгүй хийхийг хүсдэг чанарууд байж мэднэ. Ийм хүмүүсийг хайрла, тэдэнд өгөөмөр ханд, өөрийнхөө аминч занг жаахан ч гэсэн хаяж сур. Өөрийгөө оронд нь тавиад үзэхэд л туслах хэрэгтэй юм гэж танд ойлгогдоно. Ирэх насныхаа үйлийн үрийг төдийчинээ нимэглэнэ гэсэн үг юм.
Дөрөвдөх төрлийн хүмүүс нь зүрх сэтгэлийн Ихрүүд чинь
Нэг тийм хүмүүс байдагдаа ярьж хэлэхгүй ч харцаараа ойлголцож болдог, нэгнийхээ хэлсэн өгүүлбэрийг нөгөө нь хэлж дуусгаж чаддаг. Саяхан учирсан ч үргэлж хамт байсан мэт санагддаг хүмүүс. Ийм хүмүүстэй аль болох л хамт байхыг хичээ. Харин үнэнч байхаа мартав даа. Ийм хүмүүсийг гомдоож хагацвал зүрх сэтгэл чинь өрөөсөн даль жигүүрээ алдсан мэт л болно.
Эх сурвалж: Simple capacity
Норовсамбуугийн Нарантуяа