Өнөөдөр Батаарыг угсрана

cD1hMWQzNjMzZjJkNWM5Y2U3ZWZiOGQ2OWU5NTQ4YTVjZiZnPWQ1MDk5OWUwYWEyMzNkYmNkMTM4ODg0ZGUwYjIwYjMy_500x500 Өчигдөр орой 22:00 цагийн орчимд  Тарбозавр Батаарыг  “Туушин” ХХК-ийн баталгаат агуулахаас гаргаж Сүхбаатарын талбайд байрлах “Үлэг гүрвэлийн түр музей”-д шилжүүлэн авчиржээ. Тиймээс өнөөдөр Батаарыг угсрах болон гаалийн бүрдүүлэлтийн ажлыг хийх гэнэ.

Гаалийн бүрдүүлэлтийг хийх болсоны учир нь Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн олдвор анх удаа гаалийн 600 горим буюу Монголын гарал үүсэлтэй гадаад барааг Монгол Улс өөрийн болгон хүлээн авч байгаа гэсэн горимоор орж ирж байгаа тул тус музей нь гаалийн хяналтын түр бүс болж байгаа  юм байна.   Мөн Тарбозавр Батаар нь өөрөө онцгой бараа учир долоон ширхэг хайрцагны алинаас нь эхлэн задална тэр хэсгээс нь бүрдүүлэлтийн ажил хийгдэх ба гаалийн ажилтанаас гадна “Үлэг гүрвэлийн төв музей”-н бүртгэл мэдээллийн санч давхар хүлээн авч, сан хөмрөгчдөө хүлээлгэн өгөх гэнэ. Улмаар үзмэрийн хөдөлгөөний маягт хийгдэж, угсрах үйл ажиллагааг эхлүүлэн үзмэрт тавьж эхлэнэ. Угсралтын ажлыг маргааш дуусгах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд угсралтын ажил дуустал тус музей гаалийн хяналтын түр бүс байна.

Сонирхуулахад, “Үлэг гүрвэлийн түр музей”-н нээлт  энэ сарын 8-нд  болох бөгөөд ирэх есдүгээр сарын 15-ыг хүртэл олон нийтэд үзүүлэх ажээ.

Г.Сонор.ugluu.mn

Санал болгох мэдээ

С.Батсайхан: Халиа тошин үүссэн байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна

Сэлбэ, Толгойт, Улиастайн голын ай сав зэрэг нийслэлийн 14 байршилд халиа тошин үүсээд байна. Үүнээс …