Шадар сайд С.Амарсайхан олон улсын эмэгтэйчүүдийн баярыг хавтгайруулан тэмдэглэхгүй байхыг уриаллаа

Ирэх даваа гарагт Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Тэгвэл Шадар сайд С.Амарсайхан “Март-8” баярын өдрийг тэмдэглэхгүй байхыг уриалж, өөрийн цахим хуудаснаа уриалга гаргажээ. 

Уриалга

ЭРСДЭЛ байгаа цагт хүн бүр тодорхойгүй байдлыг удирдан зохицуулахыг хичээдэг.

Бид ХАМТДАА эрсдэлийг тооцож олон зүйлээс татгалзаж чадсан.

-Настан буурлуудтайгаа цахимаар золгосон.

-Энхрий үрсээ эрсдэлээс хамгаалж өнөөдөр ч цахимаар хичээллэж байна.

Хөл хорио тогтоож, өрх бүрээс шинжилгээ авч, аж ахуйн нэгжүүдээ 95% хүртэл нээж ажил амьдралын хэвийн горимд шилжээд удаагүй байна.

Харин одоо “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” буюу “Мартын 8”-ны баярыг ХАВТГАЙРУУЛАН тэмдэглэж, өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулахгүй, хариуцлагатайгаар татгалзахыг ЭРЧҮҮД, ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭСЭЭ уриалж байна❗️

Байгууллага, хамт олон, иргэн, аж ахуйн нэгжүүд шар түвшинд ухамсартайгаар халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллах нь үйл ажиллагаагаа цаашдаа хэвийн явуулах, ажил амьдрал хэвийн үргэлжлэх, улбар шар, улаан түвшинд шилжихгүй байх боломжийг бүрдүүлнэ.




Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …