ХӨСҮТ: 77 хүнд коронавирусийн халдвар илэрлээ

Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдал болон дархлаажуулалтын явцын мэдээллийг ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 13206 хүнд шинжилгээ хийснээс 77 хүний сорьцод коронавирус илэрлээ.

Гадаадаас халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдолд бүртгэгдээгүй. Шинээр нэмэгдсэн халдварууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн.

Шинээр бүртгэгдсэн нийт 77 халдварын голомтын хувьд 71 нь өмнө халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтал буюу тусгаарлагдаж байсан иргэд байгаа бол таван хүний голомтын эх уурхайг тодорхойлох ажил явагдаж байна. Харин үлдсэн нэг тохиолдол шинэ голомт.

Голомтын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж буй таван тохиолдлын оршин суугаа байршлын хувьд:

-Сонгинохайрхан дүүргийн 33, 35, 36-р хороо,

-Сүхбаатар дүүргийн 2-р хороо байна” гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …