Л.Оюун-эрдэнэ: Жендэрийн үндэсний хороо шинэ арга барилаар ажиллана

Жендерийн Үндэсний хорооны ээлжит хурал боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн Үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ хурлыг даргалж, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ”-ний тайланг сонсож, Жендэрийн үндэсний хорооны 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн батлав.

Тавдугаар сард хороог дахин хуралдуулж, бүрэлдэхүүнийг шинэчлэхээс гадна хорооны гишүүдийн саналыг тусган 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлтүүдийг оруулахаар тогтов.

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх байр суурьтай байгаагаа Ерөнхий сайд онцолсон. Хөгжингүй орнуудын жишгээс үзэхэд удирдах, манлайллын түвшинд эмэгтэйчүүд оролцсоноороо авилгын индекс, ажилгүйдэл, хүчирхийлэл, гэмт хэргийн гаралт буурдгийг хөгжингүй орнуудын жишээ харуулсаар байна.

Иймд томоохон төслүүдэд оролцох ажиллах хүчинд эмэгтэйчүүдийн эзлэх хувийг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, аль ч салбарт хүйсийн тэгш оролцоо, тэнцвэрийг хангахад бодлогоо чиглүүлж ажиллая.

Боловсролын тэгш бус байдлыг бууруулах хүрээнд эрэгтэйчүүдийнхээ боловсролд дунд сургуулиас нь анхаарч, эрүүл, идэвхтэй иргэн болгохын тулд дэмжих зайлшгүй шаардлага үүссэнийг орон даяар хийсэн статистик судалгаа мэдээллүүд харуулж байна.

Тиймээс Жендэрийн Үндэсний хорооны үйл ажиллагаагаа уламжлалт тогтсон хэлбэрээс илүү шинэ арга барилаар, шинэ зорилт, бодлого явуулахад чиглүүлнэ. 2021 онд дараах гурван асуудлыг барьж авч хэрэгжүүлье гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд хуралдааныг хааж хэлсэн үгэндээ онцлоод

  • Монгол Улсад мөрдөн байцаалтын шатанд эмэгтэй хүн хэзээ ч дахин эрүүдэн шүүлтэд оруулахгүй байх
  • Ажлын байрны бэлгийн дарамтыг бүрэн устгая. Үүнийг Төрийн байгууллагуудаасаа эхлэх
  • Авилгын индексийг бууруулж 111 дүгээрт бичигдэж буй жагсаалтаас хоёр оронтой тоо руу шилжихэд эмэгтэйчүүдийнхээ оролцоог хангаж, авилгын эсрэг Монголын эмэгтэйчүүд нэгдэж буйг зарлая гэсэн уриалгыг гаргалаа.

Санал болгох мэдээ

А.М.Готсурвэ: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд …