Э.Тэмүүлэн: Улаанбаатарт халдварын 79 шинэ тохиолдол батлагдаж, 1 тохиолдол Төв аймагт бүртгэгдлээ

Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.11/11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын газрын дарга Л.Энхсайхан нар мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн 24 цагт 21185 хүний сорьцод өчигдөр шинжилгээ хийхэд 80 хүнээс “Ковид-19” илэрч, 21 хоног эмчилгээ хийлгэж байсан халдвартай 1 иргэн нас барсан байна. Тухайлбал, 21 хоног эмчилгээнд байсан 76 настай эмэгтэй 20 хоног эрчимт эмчилгээнд эмчлүүлж байгаад халдвар нь уушгины хатгалгаа болон хүндэрчээ.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн:Батлагдсан тохиолдлуудаас зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй. Улаанбаатарт халдварын 79 шинэ тохиолдол батлагдаж, 1 тохиолдол Төв аймагт бүртгэгдлээ. Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 3561 болж, нийт халдвар авсан иргэдийн 80% нь эдгэрсэн.

Хавьтал судлалын байдлын хувьд шинээр халдвар авсан 80 хүний 77 нь ойрын хавьтал. Тэдний 65 нь эхний PCR шинжилгээгээр онош батлагдсан бол 12 нь давтан шинжилгээгээр илэрлээ.

Одоогоор гурван хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Эдгээр хүмүүсийн байршлын хувьд Баянзүрх дүүргийн 14-р хороо, СХД-ийн 6-р хороо, Хан-Уул дүүргийн 2-р хороонд тус тус бүртгэгдсэн.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярай эмэгтэйчүүдийн эмнэлэг, Завхан, Төв аймгийн эмнэлэгт 677 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлэгчдийн 646 нь биеийн байдал хөнгөн, 43 хүний биеийн байдал хүндэвтэр, хүнд 6, нэн хүнд хоёр өвчтөн байна.

Мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-“Ковид-19”-өөр хөнгөн өвдөөд эмнэлгээс гарсан тохиолдолд бүрэн эдгэрснээ яаж мэдэх вэ?

-Ямар ч өвчний хувьд эмнэл зүйн жамаараа төгсгөлд нь эдгэрэх, архагших, нас барах тохиолдол гардаг. Эмнэл зүйн заавар журмын дагуу хөнгөн туссан хүмүүсийг 14 хоног эмчилж байгаа. Тухайн хүнийг халдваргүй болсных нь дараа эмнэлгээс гаргаж байгаа юм.

-“Ковид-19”-өөр өвчлөөд эдгэрсэн хүмүүс хэзээ вакцин хийлгэх боломжтой вэ?

-Эдгэрснээс хойш зургаан сарын дараа вакцин хийлгэж болно.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …