Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.16/11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа, Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр нар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа“Сүүлийн хоногт 11,183 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 127 хүнээс халдвар илэрсэн. Нийт батлагдсан халдварын тоо 4,210 болж байна. Сүүлийн хоногт 52 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,083 боллоо.
Шинээр батлагдсан 127 тохиолдлын 123 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтал бол 4 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.
Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн байршил:БЗД-ийн 26, 27 дугаар хороо, БГД-ийн 11 дүгээр хорооны оршин суугчид байна.
Өнөөдрийн байдлаар нийт 1,014 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 917, хүндэвтэр 89, хүнд 5, маш хүнд 3 хүн байна. Халдварын идэвхжил өндөр байгаа нь энэ үед хувь хүн, иргэн бүр нийгмийн харилцаа, хөдөлгөөнөө аль болох багасгаж, өөрийгөө болон бусдад халдвар тараахгүй байх дэглэмээ сайтар барихыг анхааруулж байна”гэж мэдэгдлээ.