Н.Баярмөнх: Баянзүрх дүүрэгт өчигдөр хагас өдөрт 63 хүн халдвар авсныг тогтоолоо

Баянзүрх дүүргийн онцгой комиссоос 3-р сарын 17-ны шөнийн 00.40 цагт мэдээлэл хийлээ.

2021 оны 3-р сарын 16-ны 12.00 цагийн мэдээгээр Баянзүрх дүүргийн хэмжээнд коронавирусийн халдварын 63 тохиолдол батлагдлаа. Баянзүрх дүүргийн хэмжээнд коронавирусийн халдварын нийт 1241 тохиолдол бүртгэгдээд байна. Дүүргийн хэмжээнд хоёр цэгт иргэдэд PCR шинжилгээ хийж байна. Есөн цэгээр 21979 иргэнийг коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулаад байна. 

Халдварын тархалт эрчимжиж буйтай холбоотойгоор Нийслэлийн онцгой комисст өчигдөр ЭМЯ-наас хүсэлт ирсний дагуу 26-р хорооны нутаг дэвсгэрт хөл хорио тогтоох дүүргийн Засаг даргын захирамж гарсан хэмээн Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх мэдээлэв. 

Санал болгох мэдээ

Явган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүллээ

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн талбай болон явган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн шонг шилжүүлж, зорчих …