С.Амарсайхан:ХӨСҮТ-д ноцтой асуудал олон байна

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан өчигдөр /2021.03.16/ 23:00 цагийн үед Эрүүл мэндийн яаманд очиж ажиллалаа. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ажилчидтай холбоотой ноцтой асуудлын талаар хэллээ.

Шадар сайд С.Амарсайхан“ХӨСҮТ-д асуудал байна. Байх, байхдаа бүр ноцтой асуудал байна. ХӨСҮТ-ийн ажилтан танил талаараа нэг хүний шинжилгээг өөр хүнээс авч, нэг гэр бүлийн нөхрийн өмнөөс эхнэр нь очиж шинжилгээ өгсөн байна.

Нөхөр нь зүгээр гээд хөдөө яваад байдаг. Эхнэр нь нөхрийнхөө өмнөөс хоёр, гурван удаа шинжилгээ өгсөн ч эерэг гараад энд тэнд халдвар тархаж, эрсдэл их гарч байна. Энэ бол ХӨСҮТ-ийн маш олон ноцтой асуудлын нэг нь шүү.

ХӨСҮТ дээр удаа дараа ноцтой асуудлууд гараад байгаа учраас тандалт судалгааны ажлыг үр дүнгүй болгоод байна.

Хамгийн сүүлд нөхөр нь хөдөө явах гээд эхнэр нь өмнөөс нь шинжилгээ өгсөн чинь хариу нь эерэг гарчихаж байна. Хариуцлагатай байх ёстой ажилтан нь хариуцлагагүй үйлдэл гаргаад байгаа болохоор тархалт их, бидний хийж байгаа ажил үр дүнгүй болоод байна” хэмээн ярилаа.

Санал болгох мэдээ

Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.26) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Нийгмийн …