Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ЭМЯ-нд ажиллаж, Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгав.
Ковидын тархалт цаг үeийн нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон тусгаарлалтын байр, эмнэлгийн орны ачаалал , вакцинжуулалтын явц зэрэг асуудлаар Эрүүл мэндийн яамны зүгээс мэдээлэл хийсэн юм.
Ковидын халдвараар эмчлэгдэж буй 1100 гаруй хүнээс 90 орчим хувь нь биеийн байдал хөнгөн байгаа тул гэрээр эмчлэх боломжтой гэж УОК-ын Шуурхай штабын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс зөвлөмж гаргасан.
Энэ дагуу Шадар сайд, УОК-ын дарга Амарсайхан хөнгөн хэлбэрийн халдвар тээгчдийг гэрээр нь тусгаарлах ажлыг нэн даруй эхлүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.
Гэрийн тусгаарлалтад орсон иргэдийг хороо дүүргийн хэсгийн ахлагч, олон нийтийн цагдаа, СӨХ-ийн ажилчид нар хяналт тавьж ажиллах бөгөөд эмчилгээ оношилгооны тусламж үзүүлэх Өрхийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн ажилчдыг дайчлах, “ Явуулын баг” ажиллуулах чиглэлийг Шадар сайд мөн өгөв.
Мөн шаардлагатай тохиолдолд бэлэн байдлыг хангах зорилгоор спорт комплeксуудад ор дэлгэх, резидент эмч нарыг татан оролцуулах шийдвэрийг гаргалаа.