Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.17/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагт 16,800 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 130 хүнээс халдвар илэрсэн. Нийт батлагдсан халдварын тоо 4,340 болж байна.
Сүүлийн 24 цагт хоногт 48 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,131 боллоо.
Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тухайн иргэн Перт-Улаанбаатарын нислэгээр ирсэн. Дотоодын халдварын 129 тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн.
Шинээр батлагдсан 129 тохиолдлын 120 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтал бол 9 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.
Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн оршин суух хаяг:
БЗД-ийн 4, 5 дугаар хороо,
БГД-ийн 7 дугаар хороо,
СБД-ийн 1 дүгээр хороо,
СХД-ийн 12 дугаар хороо,
ХУД-ийн 5, 9, 21 дүгээр хороонд байна.
Өнөөдрийн байдлаар нийт 1,133 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,030 хүндэвтэр 92, хүнд 8, маш хүнд 3 хүн байна.
Халдварын тархалт эрчимтэй байгаа энэ үед халдвар хамгааллын дэглэмээ баримтлах, цаг тутам агаар сэлтгэлт хийх буюу энгийн боловч маш үр дүнтэй аргуудыг хэрэгжүүлэхийг уриалж байна”гэж мэдэгдлээ.