Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рапид харш”-д өнөөдрийн 06:00 цагаас эхлэн 72 цаг хүртэлх хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоолоо.
Уг шийдвэрийг Эрүүл мэндийн сайдын зөвлөмж, Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу гаргасан байна. Тухайн хэсэгт 2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хойш нийт 36 иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн тул хэсэгчилсэн хязгаарлалт тогтоож, тус байршлын бүх өрхийн иргэдээс 72 цагийн хугацаанд багтан PCR шинжилгээ авч, вакцинжуулалтад хамруулах зэрэг арга хэмжээ авахаар дүүргийн Онцгой комисс төлөвлөөд байна.
Үүнд:
Хэсэгчилэн хязгаарлалтад орсон хотхоны бүх өрхийн 18-аас дээш насны иргэдийг шинжилгээнд хамруулна.
Шинжилгээний хариу гартал Цагдаагийн байгууллага хамгаалалтад авна.
Халдвар авсан иргэдийг тусгаарлах байранд шилжүүлнэ.
Халдвар бүртгэгдсэн объектуудад халдваргүйтгэл хийж аюулгүй болгоно.
Шинжилгээний хариу /СӨРӨГ/ гарсан 50-65 насны ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинжуулалтад хамруулна.
Эмнэлгийн тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай буюу хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд тухай бүр зохицуулалтын арга хэмжээ авч, үйлчилгээ үзүүлнэ.
Байр, орцны хог тээвэрлэлт, цэвэрлэгээ үйлчилгээг СӨХ-ний үйлчлэгч хамгаалах хувцас, хэрэгсэл өмсөж хогийг цуглуулан, зориулалтын хогийн цэгт хаяж, цэвэрлэгээ хийнэ.
Халдвар гарсан байрны аюултай болон ахуйн хог хаягдлыг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага авч халдваргүйтгэл хийж, ачиж тээвэрлэнэ.
Түүнчлэн хотхоны иргэд хүнсний дэлгүүр, эмийн сангаар цагийн хуваарийн дагуу нэг өрхөөс нэг иргэн гадагш гарч хэрэгцээтэй хүнс, бусад шаардлагатай зүйлээ авах зэрэг зохицуулалтыг хийж, мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж ажиллана.
Зөвлөгөө, мэдээлэл авах утасны дугаар:
Хан-Уул дүүргийн Онцгой комиссын Шуурхай штаб – 83120466
Эрүүл мэндийн шуурхай штабын утас: 11341170
15 дугаар хороо – 7719-6515
Хорооны Засаг дарга П.Мөнх-Эрдэнэ – 9999-6632
Хорооны Зохион байгуулагч Ш.Алтанхундага- 8998-8799
Хорооны хэсгийн ахлагч Г.Удвал – 9996-2503
Өрхийн Эрүүл мэндийн төв – 99155266, 99063478