Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.19/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 24482 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 160 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Монгол Улс дахь “COVID-19”-ийн нийт батлагдсан тохиолдол 4658 болсон байна.
Сүүлийн 24 цагт 84 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарч, нийт эдгэрсэн хүний тоо 3296 буюу халдвар авсан хүмүүсийн 71 хувь нь эдгэрсэн байна.
Шинээр бүртгэгдсэн 160 тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Халдвар авсан хүмүүсийг задалж үзвэл 141 хүн нь халдвартай иргэний ойрын хавьтал байна. Харин 19 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.
Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн оршин суух хаяг:
–Баянзүрх дүүргийн 4, 14, 26 хороо
-Баянгол дүүргийн 7-р хороо
-Сүхбаатар дүүргийн 11, 12-р хороо
-Сонгинохайрхан дүүргийн 3, 8, 15, 37-р хороо
-Хан-Уул дүүргийн 20-р хороонд оршин суудаг иргэд байна.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 1,284 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,138 хүндэвтэр 136, хүнд 7, нэн хүнд 3 хүн байна.
Халдварын нөхцөл байдал өдөр ирэх тутам хүндэрч байгаа. Тиймээс иргэд минь халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж мөрдөх хэрэгтэй байна” гэж мэдэгдлээ.
Санал болгох мэдээ
Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо
Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …