Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.20/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагт нийт 15293 хүнд шинжилгээ хийхэд 148 хүнээс халдвар илэрлээ. Сүүлийн 24 цагт 55 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 4273 бол Улаанбаатар хотын өвчлөл 3910 боллоо. Хөвсгөл аймагт нэмж таван тохиолдол илэрснээр хөдөө орон нутгийн өвчлөлийн тоо нэмэгдлээ.
148 хүн халдвар авснаас 137 хүний ойрын хавьтал бол 11 хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна.
Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн оршин суух хаяг:
-Налайх дүүргийн 4,
-Баянзүрх дүүргийн 13, 20,
– Баянгол дүүргийн 3, 6, 8,
-Сонгинохайрхан дүүргийн 34, 35, 37, 42 дугаар хороонд амьдардаг.
Өнөөдрийн байдлаар нийт 1359 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 1201, хүндэвтэр 146, хүнд 9, маш хүнд 3 хүн байна.
Халдварын нөхцөл байдал өдөр ирэх тутам хүндэрч байгаа. Тиймээс хувь хүмүүс нийгмийн харилцаагаа багасгах хэрэгтэй” гэдгийг зөвлөлөө.