Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.22/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Энэ сарын 21-нд 16 лабораторид 10049 хүнд шинжилгээ хийснээс 210 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 5186 боллоо.
Шинээр халдвар авсан 210 хүний 206 нь Улаанбаатар хотод, Хөвсгөл аймагт 3 тохиолдол, үлдсэн нэг нь гадаадаас зөөвөрлөгдсөн байна.
Сүүлийн 24 цаг Улаанбаатар хотод 206 өвчлөл бүртгэгдсэнээр нийслэлийн дотоодын халдвар 4284 боллоо.
Түүнчлэн 185 нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бол халдвар авсан 25 хүний голомтыг тогтоохоор тандалт судалгааг хийж байна.
Үүнтэй холбоотойгоор:
–Баянзүрх дүүргийн 5, 11, 15 дугаар хороо,
-Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо,
–Баянгол дүүргийн 4, 5, 11, 20, 24, 25 дугаар хороо,
-Хан-Үүл дүүргийн 1, 11, 17, 18 дугаар хороо,
–Чингэлтэй дүүргийн 5, 17 дугаар,
-Сонгинохайрхан дүүргийн 14, 9, 26 хороодод амьдарч байгаа иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг анхаарууллаа.
Сүүлийн 24 цагт 129 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 3606 боллоо.
Өнөөдрийн байдлаар нийт 1407 хүн эмчлүүлж байгаагаас
• хөнгөн 1209,
• хүндэвтэр 180
• хүнд 15,
• маш хүнд 3 хүн байна” гэж мэдэгдлээ.