Эрээнээс -Улаанбаатарт “хар тамхи” тээвэрлэгчийг барьжээ

ихмХилийн тагнуулын газарт өнгөрсөн 10 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын иргэн Б гэгч “Marlboro” тамхины хайрцагт 0,976 грамм IСЕ буюу Мөс гэх мансууруулах үйлчилгээтэй бодис авч явсныг илрүүлжээ.

Тэрээр БНХАУ-ын Эрээн хотоос хар тамхийг тосон авч Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор дамжуулан Улаанбаатар хотод хүргэх үүрэгтэй “тээвэрлэгч” байсан гэнэ.

Тухайн хэрэг нь хүнд гэмт хэрэгт тооцогдох учир гэмт этгээдийг Нийслэлийн прокурорт шилжүүлэхээр ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн ажилтнууд нийслэлд хуяглан авчирсан байна.

Дашрамд дуулгахад, ХХЕГ-ын Хилийн тагнуулын газар, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газар хамтран улсын хилээр хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар нэвтрүүлж буй үйлдэлтэй тэмцэж байгаа ажээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …