“Улаанбаатарт үйлдвэрлэв-2013”экспо болно

Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжих, тэдний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв ”2013 үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн худалдаа 11 сарын 29-нөөс 12 сарын 01-ний өдрүүдэд “МИШЭЭЛ ЭКСПО” төвийн үзэсгэлэнгийн танхимд болох бөгөөд үзэсгэлэнд Улаанбаатар хотын шилмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгч шилдэг 130 гаруй үйлдвэр эрхлэгч, аж ахуй нэгжүүд оролцоно. Үзэсгэлэн худалдааны үеэр 6 номинациар шилдэг бизнес эрхлэгчдийг тодруулж мөнгөн шагналаар урамшуулахаас гадна тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар холбогдох албаныхан санал солилцохоор төлөвлөжээ гэж Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв НӨҮГ-аас мэдээллээ.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …