Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.03.26/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа“Сүүлийн 24 цагт 14,936 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 437 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 6,332 болж байна.
Сүүлийн хоногт 106 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4,150 боллоо.
Шинжилгээнд эерэг эзлэх хувь огцом нэмэгдсэн нь хүн амын дунд халдварын тархалт нэлээн өргөн байгааг илтгэж байна.
Шинээр батлагдсан 437 тохиолдлын 370 нь Улаанбаатар хотод бүртгэгдэж, нийслэлийн нийт халдварын тоо 5287 болсон байна. Харин аймаг орон нутагт 67 тохиолдол илэрч орон нутгийн нийт өвчлөл 509 боллоо.
Тухайлбал Хөвсгөл аймагт 5, Хэнтий аймагт 6, Өвөрхангай аймагт 3, Дорноговь аймагт 3, Орхон аймагт 18, Төв аймагт 26, Дархан-Уул аймагт 6 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
“COVID-19”-ийн халдвараар нийт 1462 хүн эмчлэгдэж байгаагаас 1243 хүн хөнгөн, 194 хүн хүндэвтэр, 18 хүн хүнд, 7 хүн маш хүнд эмчлэгдэж байна.
Та бүхэн нийгмийн харилцаагаа багасгаж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиарай. Амралтын өдрүүдээ гэртээ өнгөрөөхийг зөвлөж байна”гэж мэдэгдлээ.