Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.26/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр дархлаажуулалтын явцын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма:Өнөөдрийн байдлаар орон даяар вакцинжуулалтын ажлыг амжилттай зохион байгуулж байна. Нийт 92 баг 644 эмч, мэргэжилтнүүд улсын хэмжээнд ажиллаж байгаа бөгөөд сүүлийн 24 цагт 11560 хүнийг вакцинжуулалтад хамрууллаа. Ингэснээр нийт 256922 хүн вакцинд хамрагдаад байна. Одоогоор 50-аас дээш насны бүх хүмүүсийг вакцинжуулалтад хамруулахаар ажиллаж байгаа. 50-аас дээш насны иргэд аль ч цэгт очиж дархлаажуултад хамрагдах боломжтой.
Б.Ууганбаяр:Бөхийн өргөө, Буянт ухаа цогцолборт ор дэлгэх асуудлыг урьдчилсан байдлаар төлөвлөж байгаа
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Шинжилгээний цэгийг нэмэгдүүлэх талаар одоогоор яригдаагүй. Үүнээс гадна лабораторийн хүрэлцээ тоо хязгаартай тул ачааллыг харгалзаж үзэх хэрэгтэй байгаа. Ерөнхийдөө иргэд маань шаардлагагүй тохиолдолд шинжилгээ өгөхгүй байх, байгууллага, ААН-ууд заавал шинжилгээний хариу иргэдээс шаардахгүй байхыг хүсч байна.
Нэг хүний цаана гэр бүлийн 3-4 хүн ойрын хавьтал болж байна. Тиймээс бид сэжигтэй тохиолдлын ойрын хавьтлын шинжилгээг 24 цагийн дотор авч ажиллаж байна.
Ойрын хавьтлын хүн халдвар авах магадлал 20-40 хувь болохыг ДЭМБ-аас гаргасан. Одоогийн байдлаар 2107 орны зохицуулалтыг хангаад байгаа. Бөхийн өргөө, Буянт ухаа цогцолборт ор дэлгэх асуудлыг урьдчилсан байдлаар төлөвлөж байгаа. Энэ тал дээр тодорхой зохицуулалтыг хийж байгаа. Монгол Улсад батлагдаж байгаа Ковид-19 тохиолдлын 90 орчим хувь нь хөнгөн байгаа учраас иргэд маань хүн хоорондын зайгаа.