Дэлхийд алдартай “Мөсөн цирк” Монголд тоглоно

Хүн бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр ердөө сар гаруйханы дараа айлчлан ирэх гэж байна. Мэдээж хүн бүр л өхөөрдөм хөөрхөн дүү, бяцхан үрсээ хэрхэн баярлуулах вэ гэж бодож байгаа биз.

Тэгвэл энэ шинэ жилийн баяраар хайртай үрсдээ барих маш сайхан бэлгийн тухай эрхэм эцэг эхчүүддээ дуулгах нэгэн таатай мэдээ байна. “Монгол Циркийн Хөгжлийн Төв” ТББ-ынхан Монголын үзэгчид, хүүхэд багачуудын шинэ жилийн баярт зориулан дэлхийд алдартай “CIRCUS ON ICE” буюу Мөсөн циркийн тоглолтыг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулахаар бэлтгэл ажлыг явуулж байна.

_MG_3687

Монголд анх удаа тоглох гэж буй “Мөсөн Цирк Монголд” нэртэй шоу ирэх сарын 7-оос АСА циркэд болох юм. Мөсөн циркийн тоглолт ажлын өдрүүдэд 19.00 цагаас, амралтын өдрүүдэд 11:00, 15:00, 19:00 цагаас тоглогдоно. Тасалбарын үнэ суудлынхаа байршилаас хамаараад 10.000, 15.000, 20.000 төгрөг бөгөөд vip суудлын тасалбар 30.000 төгрөгийн үнэтэй юм байна. Мөн “11-99” дугаарт залгаж тасалбараа үнэгүй хүргүүлэх боломжтой.

_MG_7674

Гэр бүлээрээ үзэх үзвэр төдийлэн элбэг биш байдаг манай орны хувьд шинэ жилийн баярт өдрүүдэд хайртай хүмүүстэйгээ хамтдаа дэлхийн жишиг тоглолтыг үзэж бяцхан үрсээ баярлуулах боломжийг бүү алдаарай. Энэ жилийн шинэ жилээр “мөстэй” бэлгээ сонгоорой эцэг эхчүүдээ.

_MG_7871

Сонирхуулахад, “Монгол Циркийн Хөгжлийн Төв” ТББ өмнө нь үзэгч олондоо “Дэлхийн цирк Монголд”, “Кабера” циркийн тоглолтуудыг амжилттай хүргэж байсан туршлагатай хамт олон билээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …