Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.30/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Г.Болдмаа мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Г.Болдмаа “Сүүлийн 24 цагт 14218 хүнээс шинжилгээ авахад 481 хүнээс халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдол 8070 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлууд нь дотоодод бүртгэгдсэн байна. Шинэ тохиолдлуудын 404 нь нийслэлд, 77 нь орон нутагт бүртгэгджээ.
Нийт эмчлүүлж байгаа хүмүүсээс:
-1486 хүний бие хөнгөн
-250 хүний бие хүндэвтэр
-31 хүний бие хүнд
-11 хүний биеийн байдал нэн хүнд байна.
Сүүлийн 24 цагт 124 хүн эдгэрсэн байна.
Нийгмийн идэвхтэй бүлэг болох 25-44 насны хүмүүс Covid-19 халдварт илүү өртөж байна. Харин 65-аас дээш насны хүмүүс Covid-19 халдварт өртсөн тохиолдолд биеийн байдал нь хүндэрч байна. Сүүлийн үед нэн хүнд болон хүнд биеийн байдалтай хүний тоо нэмэгдэх хандлагатай байна” гэж мэдэгдлээ.