О.Дашпагма: Дөрөвдүгээр сард багтаж 1.1 сая хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөж байна

Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.31/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллийн үеэр дархлаажуулалтын явцын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма“Манай улс 490 мянга гаруй хүн тун вакцин хүлээн авсан. Цаашид нийт хүн амынхаа 60 хувийг дархлаажуулах вакцин хүлээн авахаар зорьж, ажиллаж байгаа. Дөрөвдүгээр сард багтаж 1.1 сая хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөж байна. Гуравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 300,366 хүнийг вакцины эхний тунд хамрууллаа. Энэ нь зорилтот хүн амын 15.2 хувийг эзэлж байна. Дархлаажуулалтын ажлын явцад урвал хүндрэл гарч байгаа эсэхийг хянаж байгаа. Одоогоор ноцтой урвал хүндрэл бүртгэгдээгүй байна” гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …