Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.02/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр“Сүүлийн 24 цагт 11,876 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 486 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр Монгол улсад нийт батлагдсан тохиолдол 9,327 болж өслөө. 486 тохиолдлын хоёр нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна.
Сүүлийн 24 цагт 146 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 5,216 боллоо.
Шинээр бүртгэгдсэн 486 тохиолдлын 391 нь Улаанбаатар хотод, 93 нь орон нутагт бүртгэгдлээ.
Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдол:
-Сэлэнгэ аймагт 16
-Дархан-Уул аймагт 15
-Орхон аймагт 17
-Төв аймагт 26
-Хөвсгөл аймагт 2
-Баянхонгор аймагт 3
-Ховд аймагт 13
-Булган аймагт 1 тохиолдол тус тус бүртгэгдсэн.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сүхбаатар, Баянгол дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг болон Төв, Увс, Дархан-Уул, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Орхон, Хэнтий, Булган, Говьсүмбэр, Сэлэнгэ, Ховд аймагт “COVID-19”-ийн халдвартай нийт 1990 хүн эмчлэгдэж байгаагаас 1713 хүний биеийн байдал хөнгөн, 232 хүн хүндэвтэр, 37 хүн хүнд, маш хүнд 8 хүн байна.
Сүүлийн 24 цагт 58 настай эмэгтэй, 66 настай эмэгтэй ковид-19 өвчний улмаас нас барлаа. Ингэснээр коронавируст халдварын улмаас нас барсан хүний тоо 10 болж байна.
Сүүлийн үед өвчлөл нэмэгдэхийн хэрээр биеийн байдал нь хүнд болон маш хүнд хүний тоо ихсэж байна. Энэ хэрээр эмнэлгийн ачаалал ч эрс нэмэгдэж байна.”гэж мэдэгдлээ.