Бид бүгд үерхэж байхдаа хэрэлддэг, гэхдээ зөв хэрэлдэж болдгийг мэдэх үү? Эдгээр зөвлөгөөнүүд та хоёрыг хэрэлдсний дараа үерхлийг тань улам бэхжүүлэх болно.
ЭДГЭЭР ҮГСИЙГ ХЭРЭГЛЭЭД ХЭРЭГГҮЙ
“Ярилцах хэрэгтэй байна”. Энэ үгийг хэлсний дараа ямар нэгэн сайн зүйл болдоггүй учир шууд л түүний дургүйг хүргэнэ. Оронд нь “Х” надад ийм сэтгэгдэл төрүүлсэн учир үүний талаар ярьцгаая гэж хэлбэл дээр.
ТҮҮНИЙ ХЭЛЖ БАЙГАА ЗҮЙЛИЙГ СОНС
Биеийн хэл өөрийн тань бодож буйгаас илүү ихийг хэлж байдаг. Эгц сууж, хоёр гараа ийш тийш савчихгүй байж, нүдрүү нь харж сонсохдоо толгойгоо дохиж бай. Хэрэв та гараа урдаа солбин, муухай царайлан гэдийж суугаад байвал тэр анхнаасаа өөрийгөө хамгаалах байр суурьтай байх болно.
ЖҮЖИГЛЭХ ХЭРЭГГҮЙ
Эмэгтэйчүүд хэрэлдэх үедээ хэт жүжиглэх гээд байдаг. Хашгирч, юм шидэж хагалах, галзуурч болохгүй. Энэ нь зүгээр л таныг бодлогогүй, тогтворгүй харагдуулна. Харин өөр өрөөнд орж тайвширсныхаа дараа эргэж ир. Өөрийн бодож байгаагаа зөв ойлгуулахад тайван байдал хамгийн чухал.
ТЭРНИЙ ЗӨВ БАЙЖ БОЛНО
Итгэмээргүй байж болох л юм, гэхдээ тэрний зөв байж болно. Зарим зүйл дээр түүний юу хэлэх гээд байгааг ойлгож байгаагаа хэл. Энэ нь түүнийг цочирдуулж магадгүй бөгөөд чамд мөн адил хариу барихыг хүсэх болно.
УСАН НҮДЭН ГҮНЖ
Маргалдаж байхдаа уйлах бол ок. Заримдаа энэ нь өөрийн хир сэтгэлээр унасан байгаагаа илэрхийлэх арга болдог. Гэхдээ байнга усан нүдэн гүнж шиг уйлж унжаад байвал найз залуудаа буруу ойлголт төрүүлдэг. Таныг жүжиглэж, нулимсаа түүний эсрэг ашиглаж байна гэж бодно.
АСУУДАЛ МУУДАХААС СЭРГИЙЛ
Хэрэв харамсмаар зүйл хэлэх гэж байгаагаа ухаарвал хэлэхээ болиод дотроо 10 хүртэл тоол. Яриа буруу тийшээ зүглээд байна гэдгээ түүнд хэлж завсарлага авахыг уриал. Хэрэв тэр чамайг тоохгүй үргэлжлүүлээд байвал зүгээр л чимээгүй бай. Та хоёрын ядаж нэг нь том хүн шиг аашлах хэрэгтэй биз дээ?
эх сурвалж: охид.мн