ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид өнөөдөр 10:00 цагаас дайны эрсдэлийн сангаас мөнгө завшсан хэрэгт холбогдсон “МИАТ”-ын захирлуудад холбогдох хэргийг шүүхээр төлөвлөөд байсан юм. Гэвч шүүх хурлыг хойшлуулах шийдвэр гаргажээ. Учир нь шүүгдэгчид өмгөөлөгчөө шинээр солих болсонтой холбоотойгоор хавтаст хэрэгтэй танилцах боломж олгохыг хүссэн байна. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийш хүлээн авч, хурлыг хойшлуулжээ.
Тус хэрэгт МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү “Монголиан эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтох, мөн компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөр гэм буруутай гэж үзэж шүүхээс ял төлөвлөсөн юм. Шүүх хурлыг ойролцоогоор 14 хоногийн дараа хуралдуулах ажээ.
Т.Түвшин
Ugluu.mn