ОУХМ А. Батцэцэг, Х. Болортуяа, З. Болортунгалаг нар алтан медалийн төлөө барилдана

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ Казахстаны Алматы хотын “Балуан Шолак” цогцолборт үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн тойргийн болон хагас шигшээ барилдаан дөнгөж сая өндөрлөж, Монголын гурван бүсгүй шигшээд шалгарав.

57 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг, 62 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа, 65 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Зоригтын Болортунгалаг нар орой алтан медалийн төлөө барилдахаар боллоо.

1/2 шигшээд А.Батцэцэг эзэн орны Алтынай Сатылганыг цэвэр, Х.Болортуяа Ирина Кузнецоваг 7:1-ээр, З.Болортунгалаг Тайваний Пай Син Пинийг цэвэр ялсан.

Түүнчлэн 72 кг-д ОУХМ Энхбаярын Цэвэгмэд хүрэл медалийн болзол хангасан бөгөөд медалийн өнгөө хувиргах барилдаанаа үдээс хойш хийнэ.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …