Тэквондогийн үндэсний шигшээ багийн тамирчид олимп болон Азийн АШТ-ий бэлтгэлээ Кыргызстанд хангаж байна

Монголын олимпын тэквондогийн холбооны Үндэсний шигшээ багийн тамирчид “Токио-2020” олимпын эрхийн тэмцээн болон Азийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх гол бэлтгэлээ хилийн чанадад хангаж эхэллээ.

Тодруулбал, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Лхагвадоржоор ахлуулсан шигшээ багийнхан энэ сарын 11-нээс эхлэн Кыргызстан улсын Бишкек хотноо дөрвөн улсын хамтарсан бэлтгэлд хамрагдаж байна.

Хамтарсан бэлтгэлд хамрагдаж буй Үндэсний шигшээ багийн тамирчдаас олимпын эрх олгох тэмцээнд хоёр нь буюу 58 кг-ын жинд ОУХМ М.Түмэнбаяр, 68 кг-д ОУХМ А.Нацагдорж нар оролцоно. Харин Азийн АШТ-д 54 кг-д Т.Билэгсайхан, 58 кг-д Г.Энхбаяр, 63 кг-д Д.Чинзориг, 68 кг Э.Буяншагай, 74 кг П.Тэмүүжин нар оролцох бөгөөд БНСУ-ын багш Хур Ин-Ён дасгалжуулж байгаа юм.

Сонирхуулахад “Токио-2020” олимпын эрхийн тэмцээн ирэх тавдугаар сарын 21-23-ны өдрүүдэд Йорданы Амман хотноо зохион байгуулагдана. Харин 24 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 15-20-нд Ливан улсын Берут хотноо зохиогдох юм.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …