Apple болон Google компани коронавируст халдварын эрсдэлийг эрт мэдээлэх зорилгоор Covid -19 ERSDEL аппликэйшн хөгжүүлж байгаа бөгөөд одоогоор дэлхийн 60 гаруй улсын 130 сая гаруй иргэн ашиглаж байна.
Энэ системийг ирэх даваа гариг буюу 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс хэрэглээнд нэвтрүүлэхээр Улсын онцгой комисс шийдвэрлэн бэлтгэлээ хангаж байна.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Google компанийн төлөөлөл Алехандро нартай цахимаар уулзав.
Иргэд ойрын болон дам хавьтал болсноо мэдээгүйгээс халдвар тараах, өвчнөө хүндрүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна. Аппилкэйшн нь халдвар авсан иргэний хувийн мэдээлэл, зорчсон газрын байршлыг өөр хүнд дамжуулдаггүй онцлогтой. Иргэн та Covid -19 ERSDEL аппликэйшн ашиглахын тулд Iphone утасны хэрэглэгч бол тусгайлан АПП татахгүй, Андройд үйлдлийн системтэй утастай бол ирсэн мессэжийг идэвхжүүлэн тусгай АПП татан авч, Bluetooth- ээ байнга асаалттай байлгах ёстой.