ОУХМ М.Дөлгөөн Азийн аварга боллоо

Казакстан Улсын Алматы хотод зохиогдсон Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тамирчин ОУХМ М.Дөлгөөн 55 кг-ын жинд аваргын алтан медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн баг Алматыгийн дэвжээнээс хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл, нийт долоон медальтайгаар тэмцээнээ өндөрлүүлэв.

Тодруулбал, 55 кг-ын жинд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тамирчин, ОУХМ Мөнхболдын Дөлгөөн, 65 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Зоригтын Болортунгалаг нар түрүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн бол 57 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг, 59 кг-ын жинд “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Шоовдор, 62 кг-ын жинд “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Х.Болортуяа, 68 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Э.Дэлгэрмаа нар мөнгө, 72 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Цэвэгмид нар хүрэл медалийн эзэд боллоо.

Монголын эмэгтэй бөхчүүд багийн дүнгээр түүхэндээ анх удаа тэргүүлсэн. Тэгвэл манайхнаас ердөө таван оноо дутсан Энэтхэгийн бөхчүүд (4 алт+1 мөнгө+2 хүрэл) аман хүзүүдэж, зохион байгуулагч орон Казахстан (2+1+4) гутгаар байрт оров

Эмэгтэй бөхчүүдийн рейтингээрээ дэлхийд тэргүүлэгч Япон, БНХАУ, БНАСАУ-ын эмэгтэй бөхчүүд тодорхой шалтгаанаар энэ удаагийн Азийн аваргын тэмцээнийг өнжсөн юм.

Тус тэмцээнээс алтан медаль хүртсэн Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тамирчин М.Дөлгөөн нь 2016 оны арваннэгдүгээр сард Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн аэродромын ү й л ч и л г э э н и й ротын жолоочоор томилогдон ажиллаж байгаа юм.

2011 оноос эхлэн чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 2014 онд спортын мастер, 2015 онд Олон улсын хэмжээний мастер цолны болзлыг б и е л ү ү л ж э э .

Түүний амжилтаас дурдвал, Өсвөрийн залуучуудын улсын 4 удаагийн аварга бөгөөд 2013 оны Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, БНХАУ-ын “Наньжин-2014” Залуучуудын зуны II олимпын мөнгөн медаль, 2018 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, 2019 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, 2019 оны “Монголиа Опен” олон улсын Гран-При тэмцээний алтан медаль, 2019 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, 2020 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, 2020 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт тамирчин юм.

Тэрбээр Монгол Улсаас Ази тивийн аваргын алдрыг хүртсэн 23 дахь, эмэгтэй бөхчүүдээс ес дэх тамирчин боллоо.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …