Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.19/ 11:00 цагийн мэдээллээр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 12,384 хүнд коронавируст халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 889 үнээс коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 22,884 болж байна.
Шинээр илэрсэн 889 тохиолдлын дөрөв нь эмнэлгээс шалтгаалсан халдвар бол бусад нь дотоодод бүртгэгдсэн бөгөөд 767 нь Улаанбаатар хотод, 118 нь орон нутагт бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 524 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 12,401 боллоо. Халдварын улмаас 3,366 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2,193,хүндэвтэр 869, хүнд 241, маш хүнд 63 хүн байна.
Харамсалтай нь сүүлийн 24 цагийн хугацаанд таван иргэн нас барж, нийт 49 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна.
Коронавируст халдварын улмаас нас барсан таван иргэний мэдээллийг хүргэвэл:
75 настай эмэгтэй – Дөрөвдүгээр сарын 11-нд онош батлагдсан
55 настай эмэгтэй – Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт нас барсан
34 настай эрэгтэй – Дөрөвдүгээр сарын 15-нд онош батлагдсан
57 настай эрэгтэй – Гуравдугаар сарын 31-нд онош батлагдсан
61 настай эрэгтэй -Дөрөвдүгээр сарын 16-нд онош батлагдсан байна.