Л.Энхсайхан:0-18 насны 4412 хүүхэд “ковид-19” халдвараар өвчилсөн

Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.19/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллийн үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан:Халдвар нэлээд нэмэгдэж байна. Нэг хүнд оногдох тохиолдлын тоогоор маш өндөр байна.

Цар тахлын үед гэртээ байгаа иргэддээ болон халдварын бүст ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууддаа талархаж байгаагаа илэрхийлье.

Сүүлийн үед ХӨСҮТ рүү маш их дайралт ирж байна. Энэ нь эмч, эмнэлгийн ажилтнуудын сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж байна. Энэ цаг үед ачааллыг үүрч байгаа эмч, эмнэлгийн ажилтнууддаа урам зориг өгөх тал дээр нэгдье.

Үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Улсын хэмжээнд батлагдсан тохиолдлын хэд нь хүүхдүүд байна вэ?

-Дөрөвдүгээр сарын 18-ны байдлаар нийт 21915 хүн халдвар авсан байгаа бөгөөд үүний 20 хувь нь хүүхдүүд байна. Нийт 0-18 насны 4412 хүүхэд халдвар авсан байна. 14-өөс доош насны хүүхэд хүндэрсэн тохиолдол харьцангуй бага байгаа. Гэхдээ ямар ч насны хүүхэд хүндрэх эрсдэлтэй. Вакцинд хамрагдаагүй байгаа учраас хүүхдүүд ч хүндрэх эрсдэлтэй.

-Вакцины нөөц ямар байгаа вэ?

-Хоёрдугаар тунгийн вакциныг тэргүүн шугамд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад хийж эхэлсэн байна. Сэхээний эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар авах өндөр эрсдэлд ажиллаж байгаа учраас хоёр дахь тунг тарьж эхлүүлээд байна.

Вакцины татан авалт ямар байгаа вэ. Ойрын хугацаанд хичээн тун вакцин авахаар ярьж байгаа вэ?

-Дөрөвдүгээр сарын 21-нд 50400 хүн тун АстраЗенека вакцин ирнэ гэсэн мэдээлэл бидэнд ирсэн.

Хатуу хөл хориог үргэлжлүүлэх талаар ЭМЯ санал гаргасан уу?

-Манай яам хатуу хөл хориог үргэлжлүүлэх саналтай байгаа. Яагаад гэхээр халдварын тохиолдлын тоо буурахгүй байна. Халдвар нэмэгдэх тусам нас баралт нэмэгдэж байна. Манай яаманд хатуу хөл хориог чангаруулж, үргэлжлүүлэх саналаа иргэд ирүүлж байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …