Хонь
Хуримтлагдсан ажлаа шийдэж, өөрийн байр сууриа бэхжүүлэхэд таатай өдөр. Яаралтай шийдэх шаардлагатай ажил хэрэгт танд илүү санаачилгатай, шаргуу хандах хэрэг гарахыг үгүйсгэхгүй. Ойрын үед үйл явдал таны хүсэж байсан шиг өрнөхгүй байх талтай. Тэвчээргүй байдал асуудлыг шийдэхгүй гэдгийг санаарай.
Үхэр
Ажлын түнш эсвэл хамаатан садангуудтайгаа харилцахад хүндрэл гарах магадлалтай. Үл ойлголцол, хэл ам гарч, гомдох, урам хугарах, харилцаагаа таслахад хүрч болзошгүй. Биеэ барьж, тэвчээртэй байж, сэтгэл хөдлөлөө хянахыг зөвлөж байна. Таны санхүүгийн байдал туйлын тогтворгүй байна. Бодит байдал таны төсөөлснөөс тэс өөр. Таны санхүүгийн бодит байдал субъектив үнэлгээнээс эрс ялгаатай байна.
Ихэр
Дотнын хүмүүстэйгээ харилцахад таагүй өдөр. Бүдүүлэг зан, үл ойлголцол гарч болзошгүй. Ялихгүй хэрүүл томоохон маргаан болж өргөжиж магадгүй. Харилцаагаа таслах ч хэрэг гарч болзошгүй. Тиймээс сэтгэл хөдлөлөө дарж, илүү тэвчээртэй байж, биеэ барихыг зөвлөж байна. Өдрийн сүүлийн хагас харилцаа хэвийн болно. Үдшийг “хайр, амар амгалан, ойлголцол” гэсэн уриатай өнгөрүүлээрэй. Цагийг хайртай хүнтэйгээ хамт өнгөрүүлэхийг хичээгээрэй.
Мэлхий
Огцом үйлдэл, шийдвэр, дүгнэлт хийхээс аль болох зайлсхийгээрэй. Өөрийнхөө төлөвлөгөөний талаар ярих хэрэггүй. Таагүй хүмүүсийн анхаарлыг татаж болзошгүй. Өнөөдөр хүүхдүүдтэйгээ аялал, зугаалга хийхэд хамгийн тохиромжтой өдөр.
Арслан
Амьдралын эрч хүч өсөх хандлагатай байна. Уран бүтээлийн ур чадвар, зөн совин, тачаангуй байдал тань нэмэгдэнэ. Энэ өдөр уран бүтээлийн өсөлтийн эхлэл. Ямар ч ажил хялбар бүтэж, сайн үр дүнд хүрнэ. Таны давуу зан чанар үнэлэгдэнэ. Энэ өдөр таны хувийн амьдрал сонирхолтой үйл явдлаар дүүрэн байх болно. Хайр сэтгэлийн харилцаа холбоо танд баяр баясал, өөртөө итгэх итгэл авчирна. Хүүхэд эсвэл ойрын төрлийн хүмүүст илүү анхаарал тавих шаардлага гарч магадгүй.
Охин
Болгоомжтой бай. Амжилтад хүрэх гэж яарснаар сэтгэлийн хямралд орж болзошгүй. Өнөөдөр эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай. Усан сан, бялдаржуулах төвд очоорой. Тайвширч, амар амгаланг мэдэрнэ.
Жинлүүр
Дотнын хүмүүстэйгээ харьцахад таатай өдөр. Тэд таны сайхан зан чанараар бахархах болно. Хайр сэтгэлийн шинэ харилцаа өрнөж магадгүй. Өдрийн хоёр дахь хагасыг хайртай хүнтэйгээ хамт өнгөрүүлээрэй. Үл ойлголцлоос зайлсхийх үүднээс бардам зан, сэтгэл хөдлөлөө дарж, илүү тэвчээртэй, хүлээцтэй байхыг хичээгээрэй.
Хилэнц
Амьдралын эрч хүч, санхүүгийн байдал буурна. Санхүүгийн байдал тань хямралын түвшинд хүрч болзошгүй. Тиймээс шаардлагатай тохиолдол хэрэглэх нөөц, хуримтлалтай байхыг зөвлөж байна. Гэрийнхээ ахмад настай хүмүүстэй сөргөлдөж болзошгүй. Хүлээцтэй байхыг хичээгээрэй. Хүнд байдлаас гарах төлөвлөгөө бодож олоорой.
Нум
Эрүүл агаарт аялж, зугаалах, найз нөхөдтэйгөө харьцахад таатай өдөр. Гэнэтийн мэдээ амралтын өдрүүд, магадгүй ирэх долоо хоногийн төлөвлөгөөг эргэн харахад хүргэж болзошгүй. Өнөөдөр өгөөмөр зан гаргахыг зөвлөж байна.
Матар
Өөрийн байр сууриа бэхжүүлэхэд таатай өдөр. Таны хүйтэн дүр төрхийн цаана нуугдаж буй эмзэг байдал зорилгодоо хүрэхэд саад болж магад. Санаачилга гаргаж, шаргуу байгаарай. Найз нөхдөөсөө тусламж аваарай. Эс бөгөөс амжилтад хүрэх магадлал тэг байх болно.
Хумх
Сэтгэлээр унах болно. Сандарч, тэвдэх, төвлөрөх хүсэл төрөхгүй тул мэргэжлийн салбарт тань асуудал үүсгэж болзошгүй. Бүх хүч чадлаа сөрөг чанар, бусдын нөлөөллөөс ангижрахад чиглүүл. Галын дэргэд лааны гэрэлд амрахад тохиромжтой.
Загас
Шинэ хүмүүстэй танилцаж, аялж зугаалахад таатай өдөр. Танд амарч, орчноо солих хэрэгтэй. Сонирхолтой хүнтэй танилцах магадлал өндөр байна. Сэтгэл хөдлөл ихтэй, нээлттэй байдал, хүүхэд шиг баярлаж, хөөрдөг зан эмэгтэй загасныхныг илүү сэтгэл булаам болгоно. Зөн совин нэмэгдэж, ирээдүйг зөгнөх чадвар нэмэгдэхээс гадна амьдралын ханийн сэтгэлийг ойлгох, бүтээлч санаагаа хэрэгжүүлэх боломж ихэснэ. Зүүд ойрын ирээдүйд биелж магадгүй.