Х.Ариунаа:Эмч, ажилтнуудын ажиллах урам зоригийг мохоож, дарамт үзүүлж стресст оруулахгүй байхыг хүсч байна

Монголын Эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо өнөөдөр /2021.04.20/ Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Үйлдвэрчний хороотой хамтран мэдээлэл хийлээ.

Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа “Коронавирусын цар тахал сүүлийн өдрүүдэд өргөн хүрээг хамран тархаж, аюулт халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо өдрөөс өдөрт маш ихээр нэмэгдэн эмнэлгүүдийн ачаалал огцом ихэсч байгаа энэ хэцүү цаг үед эрүүл мэндийн салбарынхан маань ард иргэдээ аюулт өвчнөөс авран хамгаалахаар ар гэр, үр хүүхэд гээд хайртай бүхнээ умартан, амрах чөлөө завгүй бүх хүчээ дайчлан чин сэтгэлээсээ ажиллаж байгаа билээ.

Эрүүл мэндийн салбарын ажилтнууд Ковид-19 халдварт өвчинтэй тэмцэн жил гаруй хугацаанд сэтгэл зүй, эрүүл мэндийн хувьд таатай биш хүнд нөхцөлд ажиллаж байхад Халдварт өвчин судлалын үндэсний төвийн зарим ажилтнуудыг шинжилгээний хариу засдаг гэж хууль хяналтын байгууллагаар эцэслэн шийдвэрлээгүй асуудлыг цахим орчинд цацаж тэднийг ажил хийж байхад нь дарамт үзүүлж, сэтгэл санааны хүнд байдалд оруулаад байна.

Цар тахал өргөн хүрээнд тархаж олон хүн өвчилж, хүндэрч, нас баралт нэмэгдэж байгаа энэ цаг үед эмч ажилтнууд маань мэргэжлийн ажлаа хийж нэг ч гэсэн хүнийг эдгээхэд хувь нэмрээ оруулж ажиллах нь чухал байна. Иймд батлагдаагүй мэдээлэл цацаж эмч, ажилтнуудын ажиллах урам зоригийг мохоож, дарамт үзүүлж стресст оруулахгүй байхыг хүсч байна”гэлээ.

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …