Б.Ууганбаяр: 1169 хүнд (covid-19) халдвар илэрч, таван иргэн нас барлаа

Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.21/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Улсын хэмжээнд 24 цагт 15005 хүнд коронавируст халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 1169 хүнээс коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 25364 болсон байна.

Сүүлийн 24 цагт 486 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 13,346 боллоо.

Харамсалтай нь сүүлийн 24 цагийн хугацаанд таван иргэн нас барж, нийт 56 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна.

Нас барсан иргэдийн тухайд:

71 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 08-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

36 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 19-нд онош нь батлагдаж, мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан.

93 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 01-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

83 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 05-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

65 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 20-нд онош нь батлагдаж, дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.

Коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барж байгаа хүмүүсийн хувьд таван цул эрхтний хавсарсан суурь өвчтэй хүмүүс илүү өртөж байна.

Шинээр илэрсэн 1169 тохиолдлын нэг нь эмнэлгээс шалтгаалсан халдвар бол 1039 нь Улаанбаатар хотод, орон нутагт 129 тохиолдол бүртгэгдлээ.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар халдварын улмаас 3,658 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2166, хүндэвтэр 1164, хүнд 270, маш хүнд 58 хүн байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …