Улаанбаатар хотод дархлаажуулалтыг үргэлжлүүлэхээр боллоо

Коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг дөрөвдүгээр сарын 23 өдрөөс үргэлжлүүлэхээр болжээ. Улаанбаатар хотод 120 цэгээр 281 баг гаргаж вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан байна.

Хоёр дахь тунгийн хугацаа нь болсон иргэд болон нэгдүгээр тунд хамрагдаагүй иргэдийг вакцинжуулах бөгөөд таныг хэдний өдөр хаана, аль цэгт вакцинд хамрагдахыг хороо, дүүргээс танд утсаар мэдэгдэж мэдээллийг хүргэнэ.

Хатуу хөл хорионы үед дархлаажуулалтыг зохион байгуулахдаа хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, иргэдийг чирэгдүүлэхгүй ажиллах тал дээр холбогдох байгууллагууд ажиллана.

Вакцинжуулалтын цэгийн байршлын мэдээллийг удахгүй мэдээлэх болно.

Санал болгох мэдээ

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.15-06.19

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 15-НААС 19-НИЙ …