Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.24/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Сүүлийн 24 цагийн хугацаанд 13000 хүнээс шинжилгээ авахад, 1263 хүнээс халдвар илэрлээ. Нийт тохиолдлын тоо 29219 боллоо. Эмнэлэг болон гэрийн тусгаарлалтаас 487 хүн эдгэрч гарч, нийт эдгэрсэн 14745 хүн байна.
Мөн сүүлийн 24 цагт 5 хүн коронавирусийн хүнд хэлбэрээр нас барлаа. Тодруулбал, 86 настай эрэгтэй, 71 настай эрэгтэй, 73 настай эрэгтэй, 77 настай эрэгтэй, 72 настай эмэгтэй нас барлаа.
1263 тохиолдлыг задлан үзвэл, 1260 нь дотоодод, 3 нь эмнэлгээс шалтгаалсан халдвар, Улаанбаатар хотод 1144, орон нутагт 116 тохиолдол бүртгэгдлээ.
Халдварын тохиолдлыг аймаг тус бүрээр авч үзвэл:
- Булган аймагт- 1
- Дархан-Уул аймагт – 16
- Эрдэнэт -5
- Дундговь аймагт – 7
- Завхан аймагт –46
- Баянхонгор аймагт – 3
- Өвөрхангай аймагт –12
- Сэлэнгэ аймагт –2
- Чойр -1
- Төв аймагт –7
- Ховд аймагт –1
- Хөвсгөл аймагт –4
- Хэнтий аймагт –3
- Сүхбаатар -8
4311 хүн эмнэлэгт хэвтэж байгаагаас хөнгөн 2517, хүндэвтэр 1375, хүнд 345, маш хүнд 74 хүн байна.