Б.Ууганбаяр: 1264 хүнд (covid-19) халдвар илэрч, дөрвөн иргэн нас барлаа

Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.25/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Сүүлийн 24 цагт 13 мянга гаруй хүнээс шинжилгээ авахад, 1264 хүнээс халдвар илэрлээ. Нийт тохиолдлын тоо 30483 боллоо. 1264 тохиолдлыг задалбал, Улаанбаатар хотод 1127, орон нутагт 137 халдвар бүртгэгдлээ.

Улаанбаатар -1,127

Завхан-29

Дархан-Уул -24

Орхон -9

Хэнтий -1

Сэлэнгэ -5

Төв -40

Чойр-1

Дундговь -4

Дорнод -5

Увс-1

Ховд -12

Архангай -8

Өвөрхангай -3

Сүүлийн 24 цагт 658 хүн эдгэрч гарсан. Нийт 15403 хүн эдгэрсэн байна. 4757 эмнэлэгт эмчлэгдэж байна. Харин 8154 хүн гэрээр хяналтад байгаа. Дөрвөн хүн нас барлаа. Тодруулбал, 70 настай эмэгтэй, 66 настай эрэгтэй, 68 настай эмэгтэй, 57 настай эмэгтэй коронавирусийн халдварын улмаас нас барсан.

Хэвтэн эмчлүүлж буй 4457 хүнээс 2562 хөнгөн, 1456 хүндэвтэр, 359 хүнд, маш хүнд 81 хүн байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …