М.Анхцэцэг Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

“Ташкент-2021” хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 87 кг-ийн жингийн тэмцээнд ДАШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Мөнхжанцангийн Анхцэцэг хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр огцом өргөлтөөр 111 кг, түлхэлттэй өргөлтөөр 136 кг өргөж, нийлбэр дүнгээр 247 кг-ын амжилтаар мөн хүрэл медаль хүртсэн байна. Ингэснээр тэрбээр олимпын эрх авахад ойртоод байна.

Энэ жинд БНХАУ-ын тамирчид тэргүүн байр булаацалдаж Ван Жоу Юй 126+160=286 кг-аар тэргүүллээ.

  1. Ван Жоу Юй (БНХАУ) 126+160=286 кг
  2. Кан Юэ (БНХАУ) 118+155=273 кг
  3. Мөнхжанцангийн Анхцэцэг (Монгол) 111+136=247 кг

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …