Монголын баг тамирчид “Токио-2020”олимп, паралимпын наадамд оролцох 26 эрхийн болзол хангаад байна

Япон улсын Токио хотноо 2021 оны 7-р сарын 23-нээс наймдугаар сарын 8-ний өдрүүдэд зуны XXXII олимпын наадам, 2021 оны 8-р сарын 24 ний өдрөөс есдүгээр сарын 5-ний өдрүүдэд зуны XVI паралимпын наадам зохион байгуулагдана.

Монгол улсын үндэсний шигшээ багийн тамирчид 2021 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 26-н эрхийн болзол хангаад байна.

Одоогоор эрхийн болзол хангасан тамирчдыг танилцуулбал:
ЧӨЛӨӨТ БӨХ
• С. Батцэцэг -68 кг.
• Т. Тулга -65 кг.
• О.Намуунцэцэг -50кг
• Б.Болортуяа -53кг
• Б.Хонгорзул -57кг
• О.Бурмаа -76кг
• М.Лхагвагэрэл -125кг

БОКС
• Э. Цэндбаатар -57 кг.
• Н. Мягмаржаргал(эм) -75 кг.
• Б. Чинзориг -63 кг.

БАЙТ ХАРВАА
• Б. Отгонболд.

БУУДЛАГА
• О. Гүндэгмаа.
• Э. Даваахүү.
• О. Эсүгэн.
• Ц. Анударь.

САГСАН БӨМБӨГ
• 3Ч3 сагсан бөмбөг эмэгтэй баг.

ШИРЭЭНИЙ ТЕННИС
• Э. Лхагвасүрэн.
• Б. Болор-Эрдэнэ.

ХӨНГӨН АТЛЕТИК
• Б.Сэр-Од.
• Б. Бямбажав.
• Б. Мөнхзаяа.

ПАРА ТАЕКВОНДО
• Х. Энхтуяа.
• Г. Болор-Эрдэнэ.

ПАРА ПАУЭРЛИФТИНГ
• Э. Содномпилжээ.

ПАРА БАЙТ ХАРВАА
• Н. Мөнхбаатар.

ПАРА БУУДЛАГА
• З. Ганбаатар нар эрхийн болзол хангаад байна.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …