Хонь
Шинэ ажил төлөвлөхөд таатай өдөр. Санаачилгыг гартаа авч, ухарч болохгүй. Анхаарлаа бүү сулруул, жижиг зүйлд анхаарлаа бүү сарниул. Өнөөдөр алдсаныг ирээдүйд нөхөхөд туйлын хүнд байх болно.
Үхэр
Санхүүгийн байдал тань мэдэхүйц дээшлэх магадлал өндөр байна. Зорилгодоо хүрэхийн тулд боломжит бүх хувилбарыг ашиглаж, санаачилга гаргаарай. Гэхдээ эрсдэл гаргах хэрэггүй. Хэт хувиа хичээх нь ирээдүйд танд муу үр дагавар авчирна.
Ихэр
Шинжлэх ухаан, урлагийн салбарт ихээхэн амжилт гаргана. Таныг ашигтай санал хүлээж байна. Гэхдээ мэдээллийг сайтар нягталж, дүгнэлт хийх гэж яарах хэрэггүй. Олон хүнтэй газраас зайлсхийгээрэй.
Мэлхий
Толгой өвдөж, бие нь тавгүйрхэж болзошгүй. Бусадтай харилцахдаа болгоомжтой байхыг зөвлөж байна. Худал, хуурмаг зүйлээс болгоомжил. Өнөөдөр хүлээцтэй байж, аливаа маргаан, хэл амнаас зайлсхийгээрэй.
Арслан
Хойшлуулсан ажлаа амжилттай дуусгах эсвэл таныг зовоож байсан асуудлаа шийдэх боломж гарна. Таагүй зүйл олж мэдвэл огцом мэдэгдэл хийхээс зайлсхий. Бие чилээрхвэл эмчид хандаарай. Өвчин нь ужгирч болзошгүй.
Охин
Сансраас эрчим хүч, дохио авна. Өөрийгөө сонсож, урьдчилан сэргийлэх эмчилгээ эхлүүлэхэд тохиромжтой. Бүх зүйл тань бүтэмжтэй байх болно. Зочид хүлээн авахад бэлэн байгаарай.
Жинлүүр
Тэсвэр тэвчээрийг тань туршина. Таагүй зүйлс таныг эсвэл хатуужуулна эсвэл сэтгэл санааны хувьд үгүй хийнэ. Бусдын тусламжид найдах хэрэггүй. Зөвхөн зөн совин, авхаалждаа итгэ. Эргэн тойрны хүмүүс сайхан сэтгэлээр хандаарай.
Хилэнц
Ажил хэргийн тал дээр идэвх гаргах хэрэггүй. Дотнын хүмүүстэй хэл амаа ололцоход тохиромжтой өдөр. Өдрийн сүүлийн хагаст дотнын хүн, гэр бүл, хүүхдүүдтэйгээ өнгөрүүлээрэй. Сэтгэл хөдлөл эсвэл нөхцөл байдлаас шалтгаалан бусдын нөлөөнд автаж болзошгүй.
Нум
Хоёрдмол утгатай өдөр. Аялалд гарч, шинэ хүмүүстэй танилцаж, хуучны нөхөдтэй уулзаж магадгүй. Гэхдээ энэ бүхэн багагүй хэмжээний мөнгө шаардана. Тиймээс нөөц боломжоо эртнээс тооцоол. Үүний оронд шинэ ажил төлөвлөхийг зөвлөж байна.
Матар
Төрийн байгууллага эсвэл олон нийтийн байгууллагад хандахад таатай өдөр. Амьдралын эрч хүч аажмаар нэмэгдэнэ. Аз түшиж, эрч хүч нэмэгдэж, бусдын дэмжлэг авна. Дуртай зүйлээ хийж, сэтгэл ханамжтай байна.
Хумх
Өөрийгөө илэрхийлэх, чадвараа бусдад харуулах, уран чадвараа нээхэд таатай. Чухал мэдээ дуулж магадгүй. Үүнээс болж танд замд гарах шаардлага гарч магадгүй. Энэ ордны эмэгтэйчүүд эрчүүдийн анхаарлыг татна. Шинэ харилцаа үүсэж магадгүй.
Загас
Тэсвэр тэвчээр шаардсан өдөр. Санасан зүйлээ хэрэгжүүлж, хүслээ дарахад тохиромжтой. Бүхий л чиглэлийн үйл ажиллагаанд идэвх гаргахгүй байхыг зөвлөж байна. Эрч хүчээ барж болзошгүй. Од эрхэс бодит байдлыг үнэлж, шаардлагагүй хүмүүсээс хол байхыг зөвлөж байна.