Э.Энхбатын биеийн байдал апаратыг нь салгавал зүрх нь шууд зогсохоор эрсдэлтэй байдалд байна

Олимпын аварга Н.Түвшинбаяр өсөх идэр начин Э.Энхбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулснаар БНСУ-д эмчилгээ хийлгэхээр явсан байдаг.

Түүний ар гэрийнхний мэдээлж байгаагаар 20-30 дусал өдөртөө залгуулж, амьсгал дэмжих, уушги орлуулах зэрэг хэд хэдэн аппаратад зэрэг орж байгаа ч аппаратыг нь салгавал зүрх нь шууд зогсохоор эрсдэлтэй байна. Тиймээс нарийн шинжилгээ өгч чадахгүй харзнах байдалтай байгаа гэжээ.  Харамсалтай мэдээ нь түүний уушги бүрэн устсан байна. 

Харин Түвшинбаярын хувьд түүнийг цагдан хорих 409 дүгээр ангид 20 хоног саатуулах шүүхийн шийдвэр гарсан ч дахин арав хоногоор сунгасан байдаг. Мөн хорих ангийн эмнэлэгт эмчлүүлж байхдаа коронавирусын халдвар авч өдгөө давхар эмчилгээ хийлгэж байгаа юм.

эх сурвалж: mass.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …